Эхийн сүү хүүхдэд юугаар ч орлуулашгүй юм. Эмчийн заавраар хэрэглэнэ.
Бэлтгэх заавар
- Хуурай сүүн тэжээлийг найруулж бэлтгэхийн өмнө гараа сайтар угаана.
- Угж, угжны сав, таглааг сүүний үлдэцгүй болтол сайтар угааж, 5 минут буцалгана.
- Усаа буцалгаад 50-60 хэм хүртэл хөргөнө.
- Буцалгаж хөргөсөн бүлээн уснаасаа хооллох аргачлалд заасан хэмжээг зөв хэмжин авч угжтай усандаа хийнэ.
- Зөвхөн хэмжих халбагыг хэрэглэх ба хамбаганы амсараар тэгшилж авна.
- Угжин дахь нунтагыг уустал сэгсэрнэ.
- Сүүн тэжээлийг бэлтгэж дуусаад хүүхдэд өгөхийн өмнө заавал бугуйндаа хүргэн халуун хүйтнийг хэмжиж үзнэ.
- Хэмжигч халбагыг хэрэглэж дуусаад сайтар цэвэрлэж тусад нь тавьна.
- Бэлтгэж дуусаад савтай хуурай сүүн тэжээлийн тагыг гүйцэт таглан хадгална.
Барааны мэдээлэл
Bellamy's organic /хүүхдийн нэмэлт тэжээл/ /0-12 months/
Анхааруулга:
- Сүүн тэжээлийг хооллолт болгоны өмнө хэрэглэнэ.
- Найруулсан сүүн тэжээлийг үлдэгдлийг хадгалж дахин хэрэглэхийг хориглоно.
- Буцлаагүй ус, ариутгаагүй сав хэрэглэхийг хориглоно.
- Сүүн тэжээлийг буруу бэлдэж, өгөгдсөн хэмжээг ихдүүлж, багадуулсан тохиолдолд хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагаанд сөрөг нөлөөлнө.
- Хэмжээг эмчийн зааваргүй өөрчлөхийг хориглоно.
- Хүүхдийг хахаж цацахаас болгоомжилсон байрлалд хооллоно.
- Хадгалалт тээвэрлэлтийн горим алдагдах зэрэг нь бүтээгдэхүүний чанарт нөлөөлнө.
Барааны сэтгэгдлүүд
Танд санал болгох
Сүүлд үзсэн бараанууд